Шууд Chart

Улсын Их Дэлгүүрийн хувьцааны ханш долоо хоногийн хугацаанд 66 хувиар өслөө

2015-10-14 12:52:07

Санхүүгийн Зохицуулах хороо Номин Холдинг болон УИД-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлүүд нь хууль зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзээд жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгвэл тус хорооноос авч буй энэ арга хэмжээ нь зах зээлд эерэг нөлөө үзүүллээ гэж мэргэжлийн оролцогчид дүгнэж байна.

Тухайлбал, “Би Ди Сек”  Үнэт цаасны компани өнгөрсөн долоо хоногт Улсын Их Дэлгүүр ХК-д судалгаа хийж, дунд хугацаанд тус компанийн хувьцаа 2000 төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн байна. Би Ди Сек-ийн тооцооллоор Улсын Их Дэлгүүрийн  одоогийн зах зээлийн үнэлгээ нь 19,5 тэрубм төгрөг байгаа хэдий ч зөвхөн барилга нь 88 тэрбум төгрөгт хүрч үнэлэгдэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, түрээсийн үнээ зах зээлийн ханшид хүргэсэн тохиолдолд жилийн цэвэр ашиг нь 9 тэрбум төгрөг байхаар харагдаж байна гэжээ. Мөн Би Ди Сек нь Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийг эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь маш зөв. Энэ нь зөвхөн УИД ХК-ийн хувьд биш Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бусад компаниудад ч хамааралтай гэж үзэж байна хэмээн судалгааныхаа дүгнэлтэд дурдсан байна.


Улсын Их Дэлгүүрийн хувьцааны ханш долоо хоногийн хугацаанд 66 хувиар өслөө  
Үзсэн: 2337 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй