
Ирэх жилээс үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд бодлогын зээл олгож эхэлнэ гэж салбарын сайд онцоллоо. Ингэхдээ одоо олгож байгаа олон жижиг хөнгөлөлттэй зээлүүдийг ирэх жилээс зогсоох юм байна.
Бодлогын зээлийг нэгдүгээрт экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлийн үйлдвэрүүдэд олгоно. Ингэхдээ эргэлтийн болон тоног төхөөрөмжийн зээл өгнө. Хоёрдугаарт мах, хүнсний чиглэлийн, тэр дундаа хил залгаа аймгуудад махны үйлдвэр барих бодит томоохон төслийг дэмжинэ. Харин гуравдугаарт машин механизм байгууламж, төмөр хийцийн үйлдвэрүүд, эм био технологийн үйлдвэрүүдийг түлхүү дэмжинэ гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ярилаа.
Хөнгөлөлттэй зээлүүдийг ирэх жилээс зогсооно | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.