Шууд Chart

Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

2015-10-15 15:59:15

Монгол Улсын “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, Монгол Улсын “Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

Тус гэрээнд “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Аурубис” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Тим Курт, “Монголын алт” корпораци болон “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Ферростаал” компанийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Клаус Лескер, “Евро хан” ХХК-ийн ерөнхийлөгч Оливер Шноор нар гарын үсэг зурлаа.


Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй