
Санхүүгийн зохицуулах хороо нь Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Интерактив Би Ай ХХК”-тай хамтран тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй нийт Хадгаламж зээлийн хоршоодыг удирдлагын мэдээллийн нэгдсэн системд холбох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ арга хэмжээний хүрээнд баруун, зүүн, говийн бүсийн аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа Хадгаламж, зээлийн хоршоодын нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг Увс, Дундговь, Орхон аймагт 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлүүллээ. Гурван бүсийн сургалтад 66 Хадгаламж, зээлийн хоршоо хамрагдаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан хоршоодод албан хэрэгцээнд нь зориулан зөөврийн компьютер болон нягтлан бодох бүртгэлийн программыг хүлээлгэн өглөө.
Ингэснээр нийт Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бий болох боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ Хороонд хүргүүлэх санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээ, мэдээллийг богино хугацаанд гаргах, хадгаламж зээлийн хоршоодын санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны дотоод хяналт, хариуцлага болон салбарын санхүүгийн нэгдсэн мэдээ, мэдээллийн чанарыг сайжруулах, мэдээлэл түргэн шуурхай солилцох, Хадгаламж, зээлийн хоршоодын ажлын хэрэгцээний техникийг шинэчлэх, Хорооноос хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын үр дүнг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
Хадгаламж зээлийн хоршоод нягтлан бодох бүртгэлийн шинэ программтай боллоо | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.