Шууд Chart

Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор 25 сая долларыг хэмнэнэ

2015-10-21 17:02:39

Эгийн голын усан цахилгаан станц төслийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Тус станц ашиглалтад орсноор жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж байгаа 25 сая долларын мөнгөн урсгалыг зогсоон, дотоодынхоо эрчим хүчнийг бүрэн хангана гэж албаныхан тооцоолж байна.

Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг анх  1992 онд гаргахдаа 220 мегаватт эрчим хүчийг жилд үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож байсан. Харин шинээр боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлээр 315 мегаватт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолж байна. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор манай улсын нийт эрчим хүчний 30 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Төслийн хүрээнд усан цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам болон 71 км хатуу хучилттай зам барих юм. Энэ ажлын урьдчилсан шатны дэд бүтцийг хийж хэрэгжүүлэх концессийн гэрээнд өнөөдөр төслийн багийнхан “Чайна Гэжүба” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр “Чайна Гэжүба групп Паундэшн инженеринг” компанийн Ерөнхий менежер Кюн Жиантинг "Манай компани эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 146 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Энэ нь манай компанийг уг төслийн хэрэгжүүлэгчээр сонгох гол шалгуур болсон гэж бид үзэж байна" гэлээ.

Манай улс өнөөдрийн байдлаар урд, хойд хөршөөс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг авч байна. Харин тус станц ашиглалтад орсноор уг хэрэглээг дотоодоосоо хангах бүрэн боломж бүрдэх юм. Эгийн голын усан цахилгаан станц улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр 30 жилийн дараа өр зээлээ бүрэн төлж дуусна гэсэн урьдчилсан тооцоог ч мөн төслийн багийнхан гаргаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор 25 сая долларыг хэмнэнэ   
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-22 08:51
20 JIL YARILAADAA GEJ
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2015-10-22 08:20
exelsen zuiliinxee ard gardag zan manai Odxuud bii shuu amjilt xusie
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-21 22:52
naad AN chin daraa jiliin coguuliin munguun xiij yavaa yum baina manai mongold yamar chi xereggui nuguu taishiiriin gol durgenii goliin ucan tsaxiilgan satants ni niil ur pizta
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-21 22:52
naad AN chin daraa jiliin coguuliin munguun xiij yavaa yum baina manai mongold yamar chi xereggui nuguu taishiiriin gol durgenii goliin ucan tsaxiilgan satants ni niil ur pizta
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-21 21:27
ene ch hudlaa baihaa harin olon hun bondiin mongo idsen hergeer shorond oroh vii
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-10-21 20:45
Bayar hurgej amjilt husie. Jijig uymaar huutsulduj baihaar iim tom ajlaa zorigtoi barij abah ni zub.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-10-21 20:44
Ashgui dee bas neg buteelch ireeduitei saihan ajil ehellee. Ene zasgiin gazriin ireeduidee oruulj baigaa tom hurungu oruulalt uym daa
176.63.127.xxx [176.63.127.xxx] 2015-10-21 20:12
odoo bolno bolij uz naadhaa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-21 18:47
ALI 90-D OND L EGIIN GOL EGIIN GOL GEJ SHOUDAAD BAISAN 20 JIL ONGOROHOD YARISNAAS OOR BUTEESEN ZUILGUI 2 TERBUM DOLLAR GADNAAS ZEELJ UREN TARAN HIIJ BAIHDAA EGIIN GOL GEJ DUGARAAGUI SHUUDEE AVILGACHID
84.128.166.xxx [84.128.166.xxx] 2015-10-21 18:07
ulger guusah boloogui bna saihan orshiloor ehleed el dev berhsheel bosood daraa ni guitsetgeh ter kompaniihaa 100 huvi hurungu bolood duusna
124.126.142.xxx [124.126.142.xxx] 2015-10-21 17:13
Dandaa hudlaa iim yum hiine ingej hemnene esvel ashig olno gej ulger, domog heden arva jil damnaj yaridagaa bolioch dee. Egiin gol gej lavtai 20 garan jil yarisan.Hiivel uliglalgui hiichihdee
124.126.142.xxx [124.126.142.xxx] 2015-10-21 17:13
Dandaa hudlaa iim yum hiine ingej hemnene esvel ashig olno gej ulger, domog heden arva jil damnaj yaridagaa bolioch dee. Egiin gol gej lavtai 20 garan jil yarisan.Hiivel uliglalgui hiichihdee

Бидэнтэй нэгдээрэй