
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард 50 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүний 40 тэрбум төгрөг нь Засгийн газрын үнэт цаас бол, 10 тэрбум төгрөгийн компанийн хувьцаа байжээ. Энэ тухай Монголын хөрөнгийн биржийн Маркетинг олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Мягмарсүрэн ингэж ярьж байна.
Монголын хөрөнгийн бирж 2011 онд 350 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд хийгдсэн хамгийн өндөр арилжаа гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгвэл энэ онд шинэ рекорд тогтоож, эхний есөн сард 400 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ.
Монголын хөрөнгийн бирж 50 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.