
Дэлхий дахинаа интернэт худалдааны сүлжээ хамгийн олон үйлчлүүлэгчтэй зах зээл болж чаджээ. Интернэт худалдааг хөгжүүлж чадсан олон улсын туршлагаас сайныг нь авч мууг нь хаях боломж бидэнд байгаа. Энэ туршлагыг хуваалцахаар өнөөдөр нийслэлийн Мэдээлэл технологийн газар анх удаа интернэт худалдааны чуулганыг зохион байгууллаа.
Хятад улс өнөөдөр интернэт худалдааныхаа хамрах хүрээгээр дэлхийд тэргүүлж байна. Тэд өөрсдийнхөө улс үндэстний онцлогтоо тааруулсан интернэт худалдааны сүлжээтэй болж чадсан тул ийнхүү бэлэн мөнгөний эргэлтийг барьж чаддаг, далд эдийн засгийг ил болгох сайн талтай интернэт худалдааг хөгжүүлж чадсан гэж судлаачид үзэж байна. Одоо Монголын интернэт худалдаанд оролцогч талууд буюу худалдаа эрхлэгчид, төлбөр тооцоог хариуцагч банкууд, даатгалынхан, программ хөгжүүлэгчид Монголд загварыг хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.
Нэг жилийн өмнө интернэт хэрэглэгчдийн тоо нэг сая орчимд хүрч байсан. Харин өнөөдөр хоёр сая хол давсан нь интернэт худалдааг хөгжүүлэх боломжийг харуулж байна. Гэхдээ худалдан авагч гараар барьж мэдрээгүй бараанд хэрхэн итгэх вэ гэх эрсдэл бий. Үүнийг тооцож зохицуулах аргуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж салбарынхан хэллээ. Фейсбүүкээр гутал захиалж өгнө гэж мөнгө авчихаад бултаад алга болчих тохиолдол олон гарч байсан. Энэ бол интернэт худалдаа биш гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй. Интернэт худалдаа бол албан ёсны хөгжүүлэгч вэб хуудастай, тусгайлсан сертификаттай байх ёстой гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Манай улсад интернэт худалдааны хуулийн зохицуулалт байдаггүй | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.