Шууд Chart

Дотоодын үйлдвэрлэгчид Хөх хотод бараа бүтээгдэхүүнээ дэлгэлээ

2015-10-26 16:15:46

Монголын үйлдвэрлэгчид Хөх хотод өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Гурван өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанаас хоёр талын зарим бизнесийнхэн хамтран ажиллах гэрээ байгуулж, өмнөд хөршийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар яриа хэлцэл хийжээ. Монголын үйлдвэрлэгчид 2 тэрбум төгрөгийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг энэ үеэр танилцууллаа.

"Хаан хүнс" хиамны үйлдвэр гэхэд 1 тонн гаруй бүтээгдэхүүн борлуулахаар авч очжээ. Тус компани эхний хоёр өдөртөө л тал хувийг нь борлуулчихсан. Сүү, цагаан идээ борлуулахаар очсон зарим аж ахуйн нэгжүүд эхний хоёр өдөр авч очсон бүтээгдэхүүнээ дуусаад буцсан тохиолдол ч байсан юм.

ӨМӨЗО 250 гаруй сая хүн амтай том зах зээл учир бараа бүтээгдэхүүнээ таниулж чадвал зарагдахгүй гэх зовлон байхгүй. Худалдан авагчдын хувьд Монголоос очсон бараа бүтээгдэхүүн үнэхээр чанартай байдаг. Ялангуяа ноос ноолууран бүтээгдэхүүн, цагаан идээ, арьс ширэн бүтээгдэхүүнийг хэзээд худалдан авахад бэлэн байдаг гэж ярилаа.

Хоёр жилд нэг удаа 5 өдөр зохион байгуулагдах учраас олон шалгуур шаардлагагүй бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрөл олгосон. Гэхдээ үүнийг байнгын худалдан авагчтай болох боломж болгон харж зарим нэг асуудалд санаачилга хэрэгтэйг худалдан авагчид сануулж байлаа. Тухайлбал, бүтээгдэхүүний тайлбар нь монгол эсвэл англи хэл дээр байгаа учраас мэдээлэл авахад хүндрэл үүсчээ.

Хятадын том зах зээлд амжилттай нэвтэрч танил болж чадсан орон бол Солонгос. Чанар аюулгүй байдалд нь эргэлзээд байх зүйлгүй учраас хэрэглэгчдийн тоо өссөөр байдаг. Монголын Алтанбулаг хивс ч энэ зарчмаар Өвөрмонголын зах зээлд танил болж чадсан. Үнэхээр чанар стандартад нийцэж байвал Монголын брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээхэд Хятадын Засгийн газраас дэмжихэд бэлэн байгаа юм.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Зарах гэж хэдэн сар лангуун дээр хэвтэхгүй хэдхэн хоногт борлуулах зах зээл бидний өмнө байна. Тиймээс худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах томоохон төслүүдээ урагшлуулах нь эргээд ард иргэдийн амьдрал, эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн хөгжилд томоохон хөшүүрэг болж чадна гэдгийг үзэсгэлэн худалдаанд оролцогчид онцолж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дотоодын үйлдвэрлэгчид Хөх хотод бараа бүтээгдэхүүнээ дэлгэлээ   
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.163.102.xxx [124.163.102.xxx] 2015-10-26 18:04
hyataduud gadnii baraand tiim ch durtai bish
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-10-26 17:46
Hudlaa hujaa nar oorsdiin tald huuli batlah gej ehleed baraa sain zaragddagiin bn gej oulgulad huuliin dara gadaadaas baraa oruulahgui huulia changalchihna bitgii goridotsgoo tiim tom zah zeel manaihaas baraa inportond avah ch ugui
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-10-26 17:20
obormongol 25 say hvntei shuu setgvvlcheee
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-10-26 17:20
obormongol 25 say hvntei shuu setgvvlcheee

Бидэнтэй нэгдээрэй