Шууд Chart

НӨАТ-ын урамшууллын систем ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

2015-10-26 17:27:35

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. НӨАТ-аа төлөөд 20 хувийг буцаан авах энэ тогтолцоо  далд эдийн засгийг 30 хүртэл хувиар бууруулна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Яг ийм урамшууллын тогтолцоог хэрэгжүүлж чадсан Словак улсын татварын орлогын бүрдүүлэлт огцом нэмэгдсэн байна.

Гарааны ижил түвшнээс хөгжиж байгаа Словак улсын татварын систем дахь урамшууллын тогтолцооны туршлага солилцохоор Словакийн татварын албаны мэргэжилтнүүдийг урьж авчирчээ. Тэд дөрөв хоногийн турш татварын системдээ ямар өөрчлөлт хийсэн тухай туршлагаа солилцох юм байна. Словак улс бол 5 сая гаруй хүн амтай. 2012 онд татварын орлого цуглуулалтаараа Европын холбооны улс орнуудын дунд хамгийн муу гэсэн үнэлгээ авч байсан юм байна. Тус улсын татварын алба татварын орчиндоо 50 гаруй өөрчлөлт хийсний нэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тогтолцоо аж.

Улсынхаа татварын бодлогын талаар Словак улсын сангийн сайдын зөвлөх Антон Марчинчин "НӨАТ-ын буцаан олголтыг бид сугалаатай болгосон. Ингэснээр жижигхэн мухлаг ч гэсэн кассын машинтай болж орлого нь бүртгэлжих болсон. Хүмүүс НӨАТ-аа төлсөн баримтаа бүртгүүлж бүртгэлийн дугаараараа сугалаанд оролцдог. Зарим тохиолдолд сугалаанаас 10 орчим мянган еврогийн хонжвор авсан хүмүүс байгаа шүү" хэмээн ярив.

Словак улс НӨАТ-ын урамшууллын системийн ачаар ойролцоогоор тэрбум орчим еврог төсөвтөө цуглуулж олон арван цэцэрлэг, сургууль гээд нийгмийнхээ сайн сайхны төлөө зүйлсийг хэрэгжүүлж чадсан гэж сангийн сайдын зөвлөх нь хэллээ. Монгол Улс Тайланд, Словак зэрэг улс орноос татварын урамшууллын системийн тогтолцооны туршлагыг судалж байгаа юм байна. Словак улсад НӨАТ төлсөн баримтаа бүртгүүлж, үндэсний сугалаанд оролцсон иргэн 10.000 еврогийн хонжвор авсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НӨАТ-ын урамшууллын систем ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй