Шууд Chart

Манай бизнесийнхэн 100 тэрбум юанийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

2015-10-26 17:33:53

Хөх хотод болж байгаа үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрлэгчдэд томоохон боломжийг нээж байна. Энэ бол Монгол Хятадын анхдугаар экспогоос гарсан нэг үр дүн. Хэрвээ төрөөс бодлогоор дэмжээд өгвөл манай өмнөд хөрш аж үйлдвэр хөгжүүлсэн арвин туршлагаасаа хуваалцаж, биднийг үйлдвэржсэн орон болоход хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа экспогийн үеэр онцолжээ.

"Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн онд 5.4 тонн нүүрс экспортлосон. Анхдугаар экспод очоод Хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр 2015 оны төгсгөл гэхэд 6 тонн нүүрс экспортлоно. Мөн Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээс гадна бүх төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авах сонирхолтой байна. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихвал энэ ондоо багтаагаад "Мах импекс" компани бүтээгдэхүүнээ худалдаалахаар боллоо.

Хятад улс манайд байгаа таатай нөхцөлүүдийг ашиглаад үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломж байна. Тухайлбал, Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй нийлүүлнэ. Мөн Японы зах зээлд 5200 гаруй бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулна. Өөрөөр хэлбэл, Хятадад үйлдвэрлэж өндөр татвар төлөлгүй, Монголын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулаад бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах гарц байна.

Евро-Ази бол худалдааны асар том зах зээл. Тодруулбал, энд 88 улс орон багтаж дэлхийн хүн амын 4/3 хувь нь амьдарч байна. Хоёр тивийг холбох хамгийн дөт гүүр бол Их торгоны зам. Тиймээс 3 улсыг дайрах торгоны зам, талын зам, эдийн засгийн коридороос Монгол Улс ашиг хүртэхийн тулд аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, түүхий нөөцөө ашиглан баялаг бүтээж худалдаалах гарцыг энэхүү экспогоор нээж байгаа юм. Анхдугаар экспогийн хүрээнд Монголын үйлдвэрлэгчид 100 тэрбум юанийн гэрээ байгууллаа.

Хоёр орны "Эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-т худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх өөдрөг төсөөлөл байна. Монгол Улсад аж үйлдвэржсэн арвин туршлагаасаа хуваалцахад бэлэн. Хамгийн гол нь үүнээс хоёр тал харилцан ашиг хүртэх учиртайг Хятадын талаас онцолж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай бизнесийнхэн 100 тэрбум юанийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй