
Компанийн засаглалын найм дахь удаагийн форум “Ил тод байдал ба тайлагнал” сэдвийн дор өнөөдөр эхэллээ. “Компанийн засаглалын хөгжлийн төв”, Олон Улсын Санхүүгийн корпорациас зохион байгуулж буй уг форумд Монголын томоохон бизнес эрхлэгчид, улс төрчид, 100 гаруй компанийн төлөөлөл, судлаачид оролцож байна.
Форумын гол зорилго нь Монгол Улсын компаниудын тайлагнал, ил тод байдлыг сайжруулах хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Энэ жилийн Форумаар Монголын компаниудын тайлагналын стандарт, практикийг судалж олон улсын стандарт, хандлагын талаар хагас өдрийн туршид ярилцах юм. Мөн оролцогчид компанийн тайлагнал, нээлттэй байдалд тулгарч буй бэрхшээл, сорилт, болон боломжууд, жилийн үйл ажиллагааны тайлангийн чанарын талаар ярилцаж байгаа юм.
Компанийн засаглалын найм дахь форум болж байна | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.