Шууд Chart

Төсвийн зардлыг хэмнэнэ

2015-11-11 12:17:59

УИХ-ын нэгдсэн чуулганаар  ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр төсвийн зардлыг хэмнэх асуудлаар санал тус бүрээр санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, бүх төсвийн Ерөнхийлөн захирагч нарын сургалтын зардлыг 50 хувь бууруулах буюу 638 сая төгрөгөөр бууруулахаар гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Гадаад хэргийн сайдын багцын төсвийн зардлаас олон улсын хамтын ажиллагааны зардлыг нэг тэрбум төгрөгөөр, мөн сайдын өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний зардлыг 100 сая төгрөгөөр тус тус бууруулахаар дэмжсэн юм. Энэ үеэр, Уул уурхайн сайдын нөөц хадгалалт хамгаалалтын зардлыг бууруулах асуудлыг мөн хэлэлцсэн.

Ирэх онд УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль болно. Үүнтэй холбогдуулан, МҮОНРТ-ийн төсвөөс санхүүжүүлэх зардлыг хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын гишүүд 63 хувийн саналаар дэмжлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үдээс хойш холбогдох байнгын хороод хуралдаж, ирэх оны төсвийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төсвийн зардлыг хэмнэнэ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй