Шууд Chart

Шивээ-Овоогийн эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангахыг үүрэг болголоо

2015-11-17 11:59:07

Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг хийжээ.

Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах  эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай  хэлэлцээр хийж, 2015 оны IV улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд даалгасан байна. Мөн  тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт  даалгажээ.


Шивээ-Овоогийн эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангахыг үүрэг болголоо  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй