Шууд Chart

Улсын хэмжээнд 50 гаруй мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бий

2015-11-19 14:08:08

Манай улс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр баялаг бүтээгчдийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 50 гаруй мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Эдгээрт нийт 800 мянга гаруй хүн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай энэ үед жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр улс орны эдийн засгийг цаашид тогтвортой авч явах боломж байгаа талаар Баялаг бүтээгчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр чуулганы үеэр онцоллоо.

Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн олонх нь орон нутагт  үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний зах зээлийн ерөнхий хамрах хүрээ нь сум, аймаг зэргээр л хязгаарлагддаг юм. Тиймээс зах зээлийг нь өргөтгөхийн тулд улсаас дэмжлэг үзүүлэн борлуулалтын нэгдсэн сүлжээнд холбож, уг сүлжээгээ өргөтгөн цаашдаа гадаадын зах зээлд нэгдсэн бодлогоор холбох шаардлага тулгарч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын хэмжээнд 50 гаруй мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бий   
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй