Шууд Chart

Гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг тэлэх ямар ч боломжгүй гэв

2015-12-08 17:32:34

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийг үндэстэн дамнасан хэдхэн корпораци тодорхойлох болсон. Энэ зах зээлд нэгдэж чадаагүй эсвэл татгалзсан улс орнуудын эдийн засаг удааширч, улмаар олон улсын хөгжлөөс хойш суух болжээ. Үүний нэг жишээ нь манай улс болоод байгааг эдийн засагчид хэлж байна.

Дэлхий даяаршихын хэрээр  үндэстэн дамнасан томоохон үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ байдлыг эрт мэдэрсэн улс орнуудын эдийн засаг өнөөдөр хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, 1989 онд БНХАУ-ын ДНБ-ий нэг хүнд ногдох хувь нь 330 доллар байсан бол 2014 онд 7300 болтлоо өсчээ. Хятадын энэ өсөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид л бий болгосон юм гэдгийг эдийн засагчид хэлж байна. 1950 оны үеэс БНХАУ дангаараа хөгжих боломжгүй юм гэдгийг ойлгож,  олон улсын томоохон үйлдвэр эрхлэгчдийг эх орондоо урьж, “Манай улсад үйлдвэрлэл эрхэлбэл олон жил татвараас чөлөөлнө мөн хямдхан газар, ажиллах хүч бидэнд байна” гэдгийг хөрөнгө оруулагчдад амлажээ.  Ингэснээр Хятадын эдийн засгийн сэргэлт эхэлсэн байна. 

Дэлхийн хөгжингүй улс орнууд манай урд хөршийн загвараар хөгжихийг хүсч байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад гадны хөрөнгө оруулагчид үйлдвэрлэл явуулахад эхний таван жил татвар авдаггүй. Ингэснээр тус улсыг хөрөнгө оруулагчид сонирхож эхэлжээ. 2011 онд Вьетнам улсад "Самсунг" компани хоёр салбараа нээснээр гурван жилийн дотор Вьетнам 100 гаруй мянган иргэн ажлын байртай болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг тэлэх ямар ч боломжгүй гэв   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-12-08 18:32
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй