
Дарь-Эхийн замыг гурав хоног хааж хучилт хийхээр болжээ.
Тодруулбал, сансарын шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгээд 23-ны өглөөний 06.00 цагт нээхээр болжээ.
Дарь-Эхийн замын гүйцэтгэгч "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийх аж.
Дарь-Эхийн замыг гурав хоног хаана | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.