
Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуугийн хэрэглэж байсан,
1969 онд үйлдвэрлэгдсэн “Волга М 21” Эрдэнэт хотод 1989 оноос хойш замын хөдөлгөөнд оролцож байна.
Ниссан, Тоёота, Бенз машинаар чамирхдаг болсон энэ үед ихэд содон байдаг аж. Уг машиныг Т.Ганбат хэмээх иргэн эзэмшдэг. Түүний аав Төмөрдаш АБК–д жолоочоор ажиллаж байхдаа уг машиныг 1989 онд Засгийн газрын баазаас 380 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу уг машиныг хэрэглэж байгаад сүүлд Завхан аймгийн Намын хорооны даргад шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ердөө хоёрхон хүний гар дамжсан тус машин ийнхүү Төмөрдашийн хүлэг болжээ. Тэрээр хүү Ганбатдаа машинаа өвлүүлсэн бөгөөд хүүхдүүд нь 10, 20 сая төгрөгийн худалдаж авах санал тавьсан хэдий ч хүлээж аваагүй гэнэ.
Ж.Самбуу агсаны машин одоо ч замын хөдөлгөөнд оролцож байна | ||
Үзсэн: 2733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.