
Австрийн цагдаагийнхан бугын анчин Алоиз Хубер гэгчийг баривчлахын тулд армиас тусламж гуйж, бүхэл бүтэн хуягт танкийн салаа дайчилжээ.
А.Хубер нь хууль бусаар ан агнасан хэрэг үйлдсэн бөгөөд цагдаагийнхны мөшгөлтөд ормогцоо гурван цагдааг ой хамгаалагчийн хамт буудаж хөнөөгөөд хөдөө байдаг фермийнхээ хашаанд хоргодон гал нээжээ.
Тэрбээр анчин хүн тул хашааг бүсэлсэн цагдаа нарыг яг л буга намнаж байгаа мэт мэргэн буудаж байсан аж. Цэргийнхэн танк, хуягтаар зэвсэглэж ирэх хүртэл цагдаа нар гэмт этгээдтэй хэлэлцээр хийн саатуулж байсан боловч хүч нэмэгдэхэд ор сураггүй алга болжээ.
Танкийн салаа дайчилжээ | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.