Шууд Chart

Улсын төсөвт дутаж байгаа 900 тэрбумыг урсгал зардлуудаа танах замаар шийдвэрлэнэ

2016-01-07 15:22:59

Засгийн газар  2016 оны  Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх бодлого барьсан.  Тодруулбал, Улсын төсөвт дутаж байгаа 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаа танах замаар шийдвэрлэх болсон юм. Иймээс бүтэц, чиг үүрэг нь давхардсан яам агентлагуудыг нэгтгэж цөөлөх  шийдвэрийг гаргасан.  Оны эхэнд Гаалийн ерөнхий газрыг  Татварын ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн газартай нэгтгэж, Төрийн өмчийн хороо болон Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахаар болсон.

Суларч байгаа байр, машин техник хэрэгслийг өмч хувьчлалаар худалдаж улсын төсөвт оруулна. Мөн үүнийг дагаад албан хаагчид ажлаас чөлөөлөгдөнө, урсгал зардал ч тодорхой хэмжээгээр буурах юм. Гэхдээ эдийн засгийн хямралтай үед иргэдээ аль болох ажилтай орлоготой байлгах асуудал хөндөгдөж байна. Төрийн албаны орон тооны цомхотголоор зардал хэмнэх хэдий ч гарах үр дүнг Засгийн газар хэрхэн тооцож байна вэ. Энэ талаарх Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы байр суурийг дуулгая.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын төсөвт дутаж байгаа 900 тэрбумыг урсгал зардлуудаа танах замаар шийдвэрлэнэ  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй