
Шинэ оны эхний өдрөөс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим гомдол иргэдийн зүгээс ирж байгаа учир Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран мэдээлэл хийлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш барааныхаа үнийг нэмсэн тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Талхнаас эхлээд зах зээлд худалдаалж байгаа бүхий л бараа үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байдаг" гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн А.Эрдэнэбаяр хэлж байна.
Түүнчлэн лангуун дээрх үнэ болон кассын үнэ нь зөрдөг. Хуучин үнээ солиогүй гэх шалтгаанаар хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг тохиолдол байсаар байна. Тиймээс хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ жил хууль бусаар үнэ өөрчилдөг, хэрэглэгчдийг хохироосон асуудалд түлхүү анхаарна гэж байна.
Нийт 95 мянга гаруй аж ахуйн нэгж байдгаас 67 хувь нь нийслэл хотод төвлөрсөн. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын системд түргэн холбогдох тусам зах зээлд өрсөлдөх чадвараа авч үлдэнэ. Өөрөөр хэлбэл, энгийн хэрэглэгчид татварын урамшуулал хүртэх, баримтаар үйлчлэх газруудыг л сонгоно гэдгийг аж ахуйн нэгжүүд ойлгох нь чухал байгаа юм.
Иргэдийн дунд “Орлогоо бүртгүүлснээр хууль хяналтын байгууллагад хэрэгт татагдах эрсдэлтэй гэсэн сөрөг мэдээлэл байна. Энэ бол огт буруу. НӨАТ-тай холбоотой "е.баримт"-д оруулсан мэдээллийг Татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, иргэн өөрөө хянана гэдгийг албаныхан онцолж байлаа.
НӨАТ-аас үүдэн барааны үнэ нэмэгдэж байна | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.