
Error loading player: No playable sources found
"Эрдэнэт" үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт" үйлдвэр компанийг монгол ажилчдын цалинг нэмж, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж буй аж. "Эрдэнэт" үйлдвэр нийт ашгийнхаа найман хувиар ажилчдынхаа цалинг тавьдаг. Үлдсэн 90 гаруй хувийг хэрхэн зарцуулж байгаа нь шилэн дансны хуулийг хэрэгжүүлснээр ил болно.
Дэлхийн бусад оронд уул уурхайн үйлдвэрүүд нийт ашгийнхаа 20 хүртэл хувиар ажилчдаа цалинжуулдаг. Иймд манай "Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэж тэрбээр үзэж байна. Энэ талаар "Эрдэнэт" үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр ярилаа.
"Эрдэнэт" үйлдвэрийн дансыг шилэн болгохыг шаардав | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.