
БНСУ-д Хятадын гэмт хэргийн томоохон бүлэглэлийн толгойлогч Чуаньбо Лу баривчлагджээ. БНХАУ-ын засаг захиргаа түүнийг хүний амь насанд халдсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа. Энэ талаар олон улсын цагдаагийн байгууллага интерполын цахим хуудсанд мэдээлжээ. Хятадын мафийн толгойлогчийг баривчилсан явдал олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдэд томоохон цохилт болно гэж тус байгууллага үзэж байна.
Луг Хятадын талд хүлээлгэж өгөх ажиллагаа Сөүл хотод есдүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд хоёр улсын хууль сахиулах байгууллагынхан нягт хамтран ажилласны үр дүнд Лу-г баривчилжээ.
Солонгос Хятадын мафийн толгойлогч баригджээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.