Шууд Chart

Классик хувцаслалт гэдэг костюм өмсөөд явахын нэр биш

2016-02-20 13:01:58

Классик хувцаслалт бол энгийн костюм өмсөөд явахын нэр биш. Классик хувцасны хууль гэж байдаг. Мөн баяр наадам, энгийн гэсэн зүйлүүдийг салгаж зөв сонголт хийж хувцаслах хэрэгтэй. Монголчуудын гаргадаг ихэнх алдааг залруулах зорилготойгоор энэ зөвлөгөөг хүргэж байна.

1.Оймс зөв сонгох

Костюм дээр шагайгаар болон шагайны доогуур татсан богино оймс өмсдөггүй. Шилбэний дунд эсвэл шилбэний дээгүүр татсан урт оймс өмсдөг. Мөн цагаан өнгийн оймс хэзээ ч өмсдөггүй.
Монголд ботинк өмсчихөөд цагаан оймс өмссөн хүмүүс их харагддаг.

2.Гутлаа байнга арчиж, тослох

Хэрэглээний соёлыг дагаж гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж арчилж байх хэрэгтэй. Классик хувцас өмссөн бол тоосонд дарагдсан халтар гутал өмсөж явж байгаадаа ичих хэрэгтэй.

3.Зангиа

Зангианы урт, богино костюм болон бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар бол зохимжтой.

4.Цамц

Албан хэрэгт богино ханцуйтай цамц өмсөхийг таашаадаггүй бөгөөд цамцны ханцуй урт, пиджакны ханцуйнаас 1.5-2см цухуйж байх ёстой. Ингэвэл тансаг харагдуулдаг. Мөн цамцаа товчилсон байхад пиджакны захан дээгүүр цамцны зах 1.5-2 см орчим цухуйж байх ёстой. Цагаан цамцны дотор заавал майк өмсөнө. Цамцны мөр зах ягштал таарч байх ёстой.

5.Костюм

Пиджакны ханцуй, өмдний шуумаг уртадсан байх нь зохисгүй харагддаг. Пиджак, цамц хоёрынхоо хэмжээг сайн тааруулж авах нь зүйтэй. Эрээн хээтэй пиджак өмссөн тохиолдолд цамц, зангиа тань хээгүй, цулгуй байвал зохистой. Пиджакны гадна талын халаасанд сам, гар утас, нүдний шил, үзэг зэргийг хийх ёсгүй.


Классик хувцаслалт гэдэг костюм өмсөөд явахын нэр биш  
Үзсэн: 7410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2016-02-22 08:38
ядаж л зөв бичмээр юм
75.26.249.xxx [75.26.249.xxx] 2016-02-21 09:44
Баярлалаа. Хойшид ч хэрэгтэй зөвлөгөө өгч байгаарай. Амжилт хүсье. Олон ниийтийн дунд биеээ хэрхэн авч явах, гудамж талбайд, оршин суугаа газартаа зөв соёлтой амьдрах гэх мэтчилэн сайхан зөлөгөөнүүд өгч байгаарай. Бас нэг анхаармаар зүйл байна. Гадаад оронд тэжээвэр нохойгоо салхилуулаад, ялгадсыг нь уутанд хийж авч байх жишээтэй. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүс ,бас жолоо барьж яваа хүмүүс цонхоороо тамхиныхаа ишиийг хаяж байгаа байнга тааралддаг. Тэр битгий хэл балкон дээрээсээ тоос сорогчийнхоо хогтой уутыг гүвж орхисон ч байх юм билээ. Ийм дутагдлуудыг нэрэлхэлгүй ярилцаж,зөвлөж зогсоохгүй бол болохгүй байнаа. Цаг хугацаа хайран байна. Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Цэвэр орчинд, эвтэй найртай, аз жаргалтай амьдарцгаая.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-02-21 09:28
Костюм,ботинк

Бидэнтэй нэгдээрэй