
"Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эдгээр бүтээлээр олны танил болсон Ардын зураач, Төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар нь хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Маргааш Д.Амгалан зураачийн бүтээлийн үзэсгэлэн, “Амгалан орчлон” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болно. Түүнчлэн “Дүрслэх урлагийн баяр”-ыг энэ сарын 28-нд Чингис хааны талбайд хийхээр болжээ. Үзэсгэлэнд 81 зураач, урчуудын бүтээлийг үзэж, уран баримал, уран дархан, дизайн урлаг, арьсан урлал, уран сийлбэр, керамикийн бүтээлийн дээжээс танилцуулах юм.
Ардын зураач Д.Амгалангийн 80 насны ой тохиож байна | ||
Үзсэн: 8220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.