
Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхэлдэг нийт 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэвч таксины үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага байдаггүйн улмаас олон зөрчил гардаг аж.
Тиймээс үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор такси үйлчилгээний стандартыг баталсан байна. Уг стандарт нь тээвэрлэгч байгууллага, жолооч, үйлчилгээ, зорчигчид тавих үндсэн шаардлагуудыг тусгаж өгчээ. Тухайлбал шинээр баталсан стандартын дагуу такси үйлчилгээний жолооч нь 21 нас хүрсэн, зохих ёсны мэргэжлийн сургалтад хамрагдсан, хоёр жил болон түүнээс дээш жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан байх ёстой гэнэ.
Таксины жолоочид тусгайлсан шаардлагуудыг тавьлаа | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.