
Оюутны "Б" хотхон буюу Арслантай гүүрний орчим 2010 оноос барьж эхэлсэн 1000 оюутны байр оюутнуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Оюутны байрны захиргаа их, дээд сургуулиудад оюутан авах квот тогтоосон бөгөөд аль болох тэнцвэртэй оруулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн эрэлттэй мэргэжлээр сурч байгаа оюутнууд болон багшийн сургуулийн оюутнуудыг түлхүү оруулах бодлого баримтлахаа холбогдох албаны хүмүүс хэлж байна. Дотуур байрны үнийг эцэслэн шийдвэрлээгүй ч 350-500 мянган төгрөг байх саналыг тус байрны захиргаанаас БШУЯ-нд хүргүүлжээ.
1000 оюутны байр бэлэн болжээ | ||
Үзсэн: 1508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.