
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг өчигдөр СБД-ийн шүүхээр хэлэлцэж, хэргийг нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн захидлыг Интерполд илгээсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс Э.Эрдэнэжамьянд албан тушаалаа урвуулан ашигласан буюу эрүүгийн хуулийн 245.2 гэсэн зүйл ангиар яллаж байгаа. Тодруулбал, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, мөн 30 гаруй сая төгрөгөөр торгох ял төлөвлөсөн байна.
Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг буцаалаа | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.