
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-нд МҮЭСТО-д болно. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготойгоор энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох аж.
Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтнууд болон шигшээ наймд орсон бөхчүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан ирэх оны II сард Япон Улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг олгоно.
“Ирээдүйн Аваргууд” сүмо бөхийн тэмцээн болно | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.