Шууд Chart

Зөгийн бал нийлүүлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

2013-09-27 10:23:04

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дотоодын зах зээл дээр худалдаалж байгаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад  зөгийн бал импортлогч  “Тэнгэр”, “Грийн сити”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” зэрэг олон компани хамрагджээ. Шалгалтаар зөгийн балны тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, хадгалалт, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрчээ. Тиймээс дээрх дөрвөн компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Зөгийн бал нийлүүлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоожээ  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй