
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Корпорэйт-2 төвд “АСЕМ-ын өдөр”-т зориулан 1000 иргэнд лекц, танилцуулга хийлээ. Лекцийг “Mongol HD” телевизийн сувгаар болон Ерөнхийлөгчийн твиттер, фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын гишүүд, хамрах хүрээ, ач холбогдол, ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын чуулганы бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Лекцэнд Зэвсэгт хүчин, Хууль сахиулах байгууллагын албан хаагчид, оюутан сурагчид, Нийслэлийн төр захиргааны албан хаагчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчид, сэтгүүлчид, АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр ажиллахаар бүртгүүлсэн иргэд, АСЕМ-ын ажлын хэсэг, Гадаад хэргийн яамны ажилтнууд зэрэг 1000 гаруй хүн оролцов.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
АСЕМ-ын өдөр”-т зориулан лекц, танилцуулга хийв | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.