Шууд Chart

С.Эрдэнэ сайд салбарын ахмадуудаа хүндэтгэнэ

2013-09-30 10:07:19

Эрүүл мэндийн сайдын тушаалаар аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагт Эрүүл мэндийн яамны А зааланд болно. 
Ахмадын өдөрт зориулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр салбарын ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 11:00 цагт ХАХНХЯ-д болно. Ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, тэтгэвэрээс өөр орлогүй тэдэнд төрийн халамж, үйлчилгээг хэрхэн хүртэж байгаа болон төр ахмадуудаа чиглэсэн ямар бодлогоор юу хийж байгаа талаар мэдээлэл өгөх юм. 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

С.Эрдэнэ сайд салбарын ахмадуудаа хүндэтгэнэ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй