Шууд Chart

Дээврийн хонгилоос олдсон шарилын нууц тайлагдлаа

2013-09-30 10:41:07

Германд дээврийн хонгилоос олсон эртний занданшуулсан шарилын нууц тайлагдлаа. Тэрхүү нууцлаг зүйл үнэндээ хуванцраар хийгдсэн байжээ. Хамбург хотод хийгдсэн судалгааны явцад уг шарил элдэв ноорхой алчууранд ороож боосон хуванцар яснаас бүрдсэн нь тодорхой болжээ. Өмнө нь уг шарил 2000 орчим жилийн настай хэмээн мэдээлж байсан юм.
Анхны рентген зургууд шүүхийн шинжилгээний ажилтнуудыг төөрөгдөлд оруулсан аж. Учир нь, хуванцар яснуудыг нэгэн үл мэдэгдэх бодисоор бүрсэн байжээ. “Бид самбайг тайлж автал доторх яс хуванцар гэдэг нь тодорхой болсон” хэмээн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Лутц Геблер мэдээлэв. Харин занданшуулсан шарилын гавлын яс
нь жинхэнэ байжээ. Тэрхүү дээврийн хонгилд байсан авдартай шарилыг 1950-иад оны үеэр уг хүүгийн өвөө нь Хойд Африкаар аялахдаа авч иржээ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Дээврийн хонгилоос олдсон шарилын нууц тайлагдлаа  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй