
Коби Брайнт зодог тайлахад долоон тоглолт үлдлээ. Тиймээс түүний сүүлчийн тоглолтуудыг үзэхийг хүссэн үзэгч доод тал нь 700-800 ам.долларын үнэтэй тасалбар авах ёстой аж. Харин урд эгнээний суудлууд 17.555-585.00 ам.доллар гэнэ.
NBA-гийн улирлын тоглолтуудыг ямар багийн ордонд үзэхээсээ хамаарч 14-20 ам.доллар төлдөг байсан бол Кобигийн энэхүү тоглолт дээрх үнэлгээнээс 40 дахин их байгаа нь хэр хэмжээний нэр хүндтэй тоглогч гэдгээ харуулж байгаа юм.
NBA-гийн хамгийн үнэтэй тасалбар финалын цувралын үеэр зарагддаг бөгөөд өнгөрсөн жилийн “Голдэн Стэйт Уарриорс”, “Клевлэнд Кавальерс” багийн цувралын эхний тоглолтын тасалбар хамгийн багадаа 678 ам.долларт хүрсэн бөгөөд эгнээ байрлалаасаа хамаарч 7.587 ам.доллараар зарагдсан. Гэхдээ VIP суудал 19.000 ам.долларт хүрч байв.
Коби Брайнтын тоглолтыг үзэхэд хагас сая ам.доллар хэрэгтэй | ||
Үзсэн: 2624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.