
Таван хошуу малд эмийг хяналтгүй хэрэглэснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт хариулт болохуйц нэгэн сургалтыг өнөөдөр МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас зохион байгууллаа. Сургалтаар “Малын эмийн зохистой хэрэглээ”сэдвээр НМХГ-ын Мал эмнэлэгийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид номын дуу сонссон юм.
Малын эмийг хяналтгүй хэрэглэснээс үүдэн эмийн идэвхт үйлчлэлт бодис, түүний метаболитууд биеэс бүрэн гадагшлаагүй байхад хүнсний хэрэгцээнд нийлүүлвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг. Тиймээс мал, амьтны биед үлдсэн эмийн үлдэгдэл нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учруулах эрсдлээс урьдчилан сэргийлэх, эмийг зохистой хэрэглэхэд сургалтын агуулга чиглэжээ. Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэл болон шинжилгээний арга зүйн талаар ХААИС-ийн багш, энэ салбарын бусад байгууллагын эрдэмтэн, докторууд мэдлэгээсээ хуваалцаж, сургалтад оролцогчидтой санал бодлоо солилцон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Малд эмийг хяналтгүй хэрэглэх нь ямар уршигтай вэ | ||
Үзсэн: 2574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.