Шууд Chart

Нохой Путины үнэнч нөхөр үү, аль эсвэл...

2016-04-08 13:02:02

Нохойг хүний үнэнч дотно нөхөр гэдэг. Үлгэр домогт ч тэгж гардаг. Харин хүн өөрөө нохойны хувьд хэн бэ. Нохойд хайртай эрхэм энэ дэлхий дээр олон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сайн жүдоч гэдгийг бид мэднэ. Харин хэр зэрэг сайн найз ч юм уу, амьтан сургагч болохыг хамтдаа сонирхоцгооё. Путины үнэнч андуудтайгаа татуулсан зургийг хөгжилтэй тайлбартайгаар та бүхэнд хүргэж байна. Нохойд “талтай” гэвэл бахархаж болох зүйл. Харин нохой зантай гэвэл базаахгүй дүгнэлт юм.


2010 оны 11 дүгээр сарын 13 /Софи хот/

Тухайн үед ерөнхий сайд байсан Владимир Путинд Болгарын ерөнхий сайд Бойко Борисов нутгийн гаралтай овчарка бэлэглэснийг энгэртээ тэвэрч элгэндээ наан эрхлүүлэв.

2007 оны долоодугаар сарын 1 /АНУ-ын Мэн муж улс, Кеннебанкпорт/

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч  Жорж Бушийн  хэлсэн “синхрон” орчуулгыг чих тавин сонслоо.

2008 оны зургаадугаар сарын 6 /Ново-Огарёво/

Тоник нэртэй  домогт аврагч нохойн алдрыг магтан “Аугаа Орос орныг минь бүхэлд нь аварч  хайрла” гэж залбирлаа. /Түүнийг Ерөнхийлөгч болоход Борис Ельцин ийн ерөөсөн билээ/

2009 оны есдүгээр сарын 21 /Москва/
Яаж чам шиг үнэнч болж чадах вэ “дурак аа”.

2001 оны наймдугаар сарын 21 /Дээд Мандрогийн тосгон/

-Би  багадаа  сайн гөлгийг сэрвээн  дээрээс нь  өргөж  шалгадаг байлаа. Харин та нар...?

2005 оны долоодугаар сарын 15. /Магарамкентийн районы хилийн застав/

Хилчин  ноход  Ерөнхийлөгчид ОХУ-ын хил дээр гарсан зүйлгүй тайвныг илтгэв.  


2004 оны 12 сарын 28 /Кремлийн ордон/
Охид: -Тасалбарыг чинь шалгаж болох уу. Ерөнхийлөгч өө?
Путин: Бид 2 дундаа нэг урилгатай. /Цэвэр цусны лабрадор үүлдрийн Конни 1999 онд төржээ/

2000 оны есдүгээр сарын 1 /Самарын Кужкино тосгон/

Самарын амбан захирагч Константин Титов Путины хамт тосгоны айлд зочлон ширээн дээрээ байгаа давсалсан өргөст хэмхээ зураг дарсны дараа гаргаж ирсэн морин шилтэй самгоноор даруулан  таалан суугаа нохойгоо тав харагдтал наргисан гэдэг.  

2007 оны зургаадугаар сарын 24 /Москва орчмын Завидовын тосгон/

-Өө, Энэ чинь Ерөнхийлөгчтэй театрт залардаг “соёлтой” Конни байна шүү дээ

Нээрээ ч төстэй юм уу


Нохой Путины үнэнч нөхөр үү, аль эсвэл...  
Үзсэн: 5597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-04-11 13:49
Фотошопгүй гэрэл зургуудад хийсэн хөгжилтэй тайлбар байна штээ.Путинг муулсан юм алга
85.0.46.xxx [85.0.46.xxx] 2016-04-10 01:14
uher mongol hiree medeed teer dor golognood baij baival amind ni olziitei. putiniig doromjlohiin orond ium l bol gazar usaa zerdag omhii shunalt har shar huvalzuudaa bicheech. iimerhuu bogs dolooj ugaadsaar amidragchid chadahgui ldee
89.217.200.xxx [89.217.200.xxx] 2016-04-09 22:48
Delhiin muuhai udirdagchid ichne gej baihgui bolohooroo odoo Puting magtaad ehelj baigaa,,,urvagchid. Putin shig hyn Mongold garch irvel estoi hudlaa heleh hynd Mongol jiliin dotor bosood irnee, Zalbirch l baihaas daa
77.150.245.xxx [77.150.245.xxx] 2016-04-08 17:57
putin kohoi nohoidoo gudamjniii nohoi
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2016-04-08 17:30
путин бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй чадалтай улс төрч . үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрнө . гайхалтай хүчтэй чадалтай
81.28.90.xxx [81.28.90.xxx] 2016-04-08 16:36
TIIM.L.YUM.BOL.MARGAASH.UUJLALT.GUIGAAD.OORII GOO.NOHOI.BOLGOOD.zur.TAARSNAA.MUULDAG. SHALIG.ER.OOROO.NOHOINOOS.DOR.
81.28.90.xxx [81.28.90.xxx] 2016-04-08 16:30
L.MONH.BATGUI.NEG.UG.UG.BOLDOG.NEG.ZURAG SAYA.BOLNO.PUTEN.IH.OR.TEGELSEN.CHI. ZURGAAR.YU.TEGELSEN.YUM.BE. .
81.28.90.xxx [81.28.90.xxx] 2016-04-08 16:20
ENIIG.BICHSEN.HUN.NOHOI.BAIH.TER.ORIIG. TEGELSEND.BAYARL.ORSIIN.ARD.TUMEN.MGL. D.TALTAI.SAIN.HUMUUS.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-04-08 15:12
Нохой зантай хүн олонч,нохой шиг үнэнч найз түүнээс олой гэдэгт итгэнэм.
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-08 14:40
Дэлхийд гайхагдсан улс орноо гэсэн сэтгэлтэй хүн дээ, Манайд 1 ийм хүн заяадаг ч болоосой
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-08 14:39
Обама хүүхэд тэврээд Путин нохой тэвэрсэн байна
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-08 14:33
Олон улсад төдийгүй орос гүрэндээ нэр хүндтэй мундаг лидер гэж боддог
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-08 14:27
Путины нохойг өхөөрдсөн нь эр хүний шинж, Путин шиг ард түмнийхээ, Орос улсын нэрийн өмнөөс хийж байгаа бахдам үйл ажиллагааг хэн ч давтахгүй. Элбэгдорж ч чадахгүй л байна. Путин Монгол Хятад нийлээд 21-р зууны Чингис хаан болно...

Бидэнтэй нэгдээрэй