Шууд Chart

П.Алтангараг: Амьдралд үнэхээр хүчин мөхөсдөх үе байдаг юм байна

2016-04-22 17:01:31

“Амьдрал хатуу шүү дээ. Заримдаа тоглоом ч юм шиг санагддаг юм... Миний мөрөөдөл бол хурдхан л том болох. Тэгээд ахиухан цалинтай л бол ямар ч хамаагүй ажил хийж, ээждээ тус болж, гурван  дүүгээ өлсгөхгүй байх...”  гэж сул урсах нулимсаа  залгин байж ярих охин 14 настай. Охины дэргэд 3-9 насны гурван дүү нь томоотой гэгч нь цомцойн сууна. Ээж нь чих хатуу болохоороо охиноо юу ярьж байгааг сайн ойлгоогүй ч урсах нулимсыг нь хараад буруу харж байна.

Алтангараг аа, өглөө сэрээд нүдээ нээмэгц хамгийн түрүүнд сэтгэлд чинь юу орж ирдэг вэ гэж асуумагц ээжийнх нь нүдэнд нулимс дүүрээд ирлээ.

“- Би аав, ээжийгээ санадаг. Аав, ээж, ах дүүс минь дэргэд байгаа бол би арай ч ингэж явахгүйсэн. Амьдралд үнэхээр ганцаардаж хүчин мөхөсдөх үе байдаг юм байна... Намайг багад аав, ээж минь долоон хүүхэдтэй айлд өргүүлчихсэн юм. Төрсөн аав, ээж, өргөмөл аав, ээжийн хооронд надаас болсон маргаан, үл ойлголцол гарч, би тэдний аль алинаас хөндий өсөх болсон. Төрсөн эцэг, эх минь намайг гэхгүй л дээ. 17 жил уулзаагүй, хаа байгааг нь ч мэдэхгүй өргөмөл ээж, аавыгаа л олж уулзах юмсан.

Нүд, чих муутай, сая үзүүлтэл бөөрний үрэвсэлтэй, эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Удаан ингэж явбал хавдар болох магадлалтай. Сэтгэл санаа хямарч, их бухимдах юм бол татаж унадаг өвчтэй. Миний хамгийн их айдаг зүйл өвчин. Би эрүүл байж, амьд явах учиртай. Тэгэхгүй бол миний таван хүүхэд хэцүүднэ...”

П.Алтангараг ингэж ярилаа. 40 настай энэ эмэгтэй 3-15 насны таван хүүхдийн ээж. Хүүхдүүдийн аав ирэхээ болиод удаж байгаа. Хамт байснаас  хол байсан нь хамаагүй дээр. Би хүүхдүүдтэйгээ хоосон ч гэсэн амар тайван амьдарч байна гэв. Өнөө л гэр бүлээ тэжээж, халамж анхаарал үзүүлж чадахгүй мөртлөө архи ууж, зодоон цохион, хүчирхийлэл дарамтыг  хангалттай үзүүлдэг  олон монгол эрийн нэгийнх нь дүр зураг.  

П.Алтангараг хүүхдийн мөнгө буумагц шуудай гурил авдаг. Гурилтай байхад ядахдаа л хэдэн боорцгоо хийж чадна. Өдөрт том охиноо дагуулан гарч ундаа, пивоны шил, лааз цуглуулна. Өдөржин явж хоёр шуудайг түүгээд тушаахад ихдээ л 1500 төгрөг болно. Энэ мөнгөөр жижиглэн буюу махны өвдөл цөвдөлхөн олж авч чадна. Ингэж махтай болж чадвал бушуухан гэрээдээ яарна даа. Хэдэн хүүхэддээ хоолтой очиж байгаадаа өөрөө ч баярлана. Мөнгө олж чадахгүй бол тэднийхээ гар дагуулан ширтэх харцыг бодохоос халшраад хөл урагш гишгэдэггүй. Гэсэн ч “Ээж нь өнөөдөр юу ч олж чадсангүй” гэсээр орох үдэш олон. 

Чиний хамгийн жаргалтай үе хэзээ вэ гэж асуухад “Орой хүүхдүүдтэйгээ хамт орондоо ороод үлгэр ярих тэр л цаг мөч. Хоосон ходоодтой ч гэр дулаахан, хүүхдүүд минь эрүүл, инээж хөхөрч байвал  болох нь тэр...” гэж хариулсан. Хаврын салхи хаалга ярж, дээвэр балбаж, хаяа хатавчаар нэвт жиндүүлнэ. “Хоосон ч гэсэн гэр дулаахан бол...”  гэж эднийд түлэх түлээ ч алга. Ээж, охин хоёр өдөржин яваад 1000 төгрөг л олж чадсан. Мах авч чадаагүй болохоор жаахан төмс аваад ирж. Ямар ч гэсэн гурил байгаа болохоор төмстэй хуушуур хийж хүүхдүүддээ өгнө дөө гэсээр  үлдлээ...

Таван хүүхдийнхээ төлөө  гэсэн халуун сэтгэлтэй ч үнэхээр амьдрал дунд ганцаардаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж яваа  П.Алтангарагийн гэрээс бэлтгэсэн НЭГ ӨДӨР  бодит сурвалжлагыг  уншигч та 2016 оны  04 дүгээр сарын 23-ны Бямба гарагийн үдэш 22.45 цагаас “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзнэ үү.

Нийтэлсэн: Ё. Мөнхтуяа

П.Алтангараг: Амьдралд үнэхээр хүчин мөхөсдөх үе байдаг юм байна  
Үзсэн: 8810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-04-28 22:17
Ene huntei holboo barih utas bna uu
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-04-26 17:02
Эх үрсийг сайхан амьдруулна гэж сонгогдсон гишүүн хаа байна даа. Ийм айл гэр зөндөө л байгаа. Сонголтоо зөв хийхгүй бол бид бүгд энэ эмэгтэйн араас орно,Ойрхон байна шүү,Туслах хэрэгтэй,Дансаа тодорхой Бичээрэй
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-26 16:49
монголын ард түмэн сайхан сэтгэлтэй шүү . хүн байгаа байгаагаараа л туслья даа ..... ядаж нэг нэг өдрийн хоолны махыг нь дөхүүлж өгөх юмсан даа доорх сэтгүүлчийн утсаар холбоо барина үүнийг нийтэлсэн сэтгүүлчид баярлалаа
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-24 13:13
Сайн байцгаана уу? Алтангарагийн тухай нийтлэлийг уншиж, нэвтрүүлгийг үзэж санаа тавьж байгаа бүх хүнд баярлалаа. Эдний гэр бүлд туслах, амьдралыг нь өөрчилж, хэдэн хүүхдийнх нь хувь заяанд гэрэл авч ирэх олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Надтай 99002637 дугаарын утсаар холбогдоно уу. Бүгдээрээ нийлж энэ айлын амьдралд туслая. Сэтгүүлч Ё.Мөнхтуяа
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-04-24 11:57
Энэ нэвтруулгийг санаачлан олонд хургэсэн сэтгуулчид баярлалаа. Энэ айлын амьдралыг хамгийн туруунд мэдэж сэтгэл гаргасан болохоор сэтгуулч дуу минь энэ айлд туслах ажлыг даруй зохион байгуулаарай. Oлны дэм оломгуй далай шуу дээ. Энэ хэдийн амьдралыг тохинуулж ядах юуухан байхав дээ. Яаж холбоо барих вэ. Одоо ч гэсэн гараад хоол хунс аваачиж огох юмсан. Алтан гараг маш зов сэтгэгээтэй эмэгтэй байна лээ. Хорвоогийн амьдрал ээлжтэй, хэдэн хуухэд нь модхон хуний зэрэгт хурээд сайн сайхан амьдрах нь дамжиггуй дээ. Эднийг балчир байгаа богинохон хугацаанд олноороо дэмжээд огцгоое.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-04-24 08:18
Хоосон хонож бгаа айлд юу гэж холбоо барих утас байх вэ дээ!!! Толгойгоо
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-04-23 20:08
hetsuu ch ymdaa zasgiin erh barij bg heden malnuud n ASEM TAVAN TOLGOI OYU TOLGOI geed ard irgedee ch sanah ymgu oorosdiin tansaglal erh ymband hahaj tsatsaad hetersen ih shunaldaa diildeed yun uls eh oron ard irged bodoh mantai har sdanuud... bi ajil hiiij bga ch gesen honogiin hool bus nii mongoo arai gej l bolgoj bhad. ehe emegtein amidral ymar hund hetsuu bg n buur nudend haragdaj bn. ajil hiij bg mani metiin humuus n gedes tsuvdaa idej bhad ajilgu 5 huuhedte ene emegteig mash ih orovdoj bn. ene bol 76 ,aliin buruu!!!
83.77.227.xxx [83.77.227.xxx] 2016-04-23 17:02
Duurgiin nuugmiin halamj, huuhed emegteichuudiin tiv ene ter gej alga uu. Amidrah gej zutgej baigaa ene emegteig demjih yumsan.
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-04-23 15:32
holboo barih utsiig ni tawiarai baga ch gesen tus boloh yumsan
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-23 15:15
yamarch hetsuu yumb dee iimerhuu humuusiig ajliin bairaar hangah tal der ajillaj boldguin bh da
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2016-04-23 13:58
baynii ehner hermesin tsunh barih mongooroo 5 huuhdiin amidraliig avarch chadah ni bnshde uhaantai hun chanartai hun tuslah l bhda
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-04-23 10:51
yaj holbogdoh yum bol shuudai guril ch boltugai dohuulj ogmoor bna
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-22 21:40
Huurhii.ho
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-04-22 21:25
utsiig uguuch.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-22 20:06
uneheer setgel uvduj bna mgliin min buh saihan urs eruul saruul eleg buten az jargaltai elbeg delbeg amidraasai
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-04-22 19:28
hetsuu yumdaa huurhii ene hanaj tsadsan uuriinhuu hudulmuruur olj avaagui ed hurungunuusuu iim humuust tusaldag ch boloosoi huls huchee gargaj yavaa dundaj amidraltai humuus l hunii zovlon oilgodog yumuu gesen setgel turhiin hetsuu aimdraltai humuusiin too ulam nemegdej bn yadaj ajiliin bairtai bolgovol hetsuu ch yumdaa huurhii
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-04-22 19:22
Ene huntei holboo barih utas bna uu
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-04-22 19:16
yaj holbogdoh ve end hund tus bolohson
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2016-04-22 18:13
tuslah yumsn huurhii

Бидэнтэй нэгдээрэй