Шууд Chart

Манай жүдочид долоон медальтай ирлээ

2013-10-07 09:02:51

Узбекстаны нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн “Гран при” тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд Иран, Бразил, Бельги, ОХУ, АНУ, Монгол тэргүүтэй 21 орны 154 жүдоч өрсөлдсөн байна. 100 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай жүдочид долоон медаль хүртсэн байна. Эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл мөнгөн медаль, 60кг-д Г.Хэрлэн, 73кг-д Х.Цагаанбаатар нар хүрэл медалийн болзол хангасан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн +78 кг  барилдсан О.Жавзмаа мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 81кг  зодоглосон О.Ууганбаатар, -100кг  барилдсан Э.Энхбат, 73 кг барилдсан Г.Одбаяр нар шагналт V байрт шалгарлаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай жүдочид долоон медальтай ирлээ   
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй