
Энэтхэг улсын зэвсэгт хүчин цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж чадахуйц баллистик пуужин туршсан байна. Пуужинг Орисса мужийн Чандипур талбайд өнөөдөр амжилттай туршлаа. “Притхви-II” гэдэг энэ баллистик пуужин 350 км тусгалтай аж.
“Hindu” сонинд мэдээлснээр энэ туршилт нь Энэтхэг улс ямарваа зэвсэгт ажиллагааны эсрэг бэлэн байдалд байдгийг харуулах зорилготой гэжээ. Дашрамд дурдахад, Энэтхэг улс 2003 онд “Притхви-II” баллистик пуужинг бүтээж байсан билээ. Тус пуужин 500-1000 кг жинтэй цэнэгт хошуу зөөвөрлөх чадвартай бөгөөд өнгөрсөн наймдугаар сард пуужинг туршсан аж.
Энэтхэг улс пуужин туршив | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.