Шууд Chart

Герман- Украйн тоглолтын өмнө...

2016-06-13 02:41:19

Герман

  Герман бол энэ тоглолтонд хожих гол фаворит баг юм. Германын багийн хамгаалалт нь тэдний сул тал болоод байгаа юм. Учир нь хамгаалалтынх нь гол ноё нуруу Матс Хуммелс гэмтэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Герман уридчилсан шатанд Польш Ирландын шигшээ багуудад хожигдож, фанатууддаа “сурпрайз” барьсан билээ. Хуммелс өнөөдөр эрт шинжилгээ өгөх бөгөөд хэрвээ тэр өнжихөөр бол түүнийг Жошуа Кимич эсвэл Шкодран Мустафи орлож болох юм. Дасгалжуулагч Лов урд шугаманд Марио Гомез юмуу Марио Гёцэ хоёрын аль нэгийг сонгох ёстой нь хэцүү шийдвэр байх болов уу.

Герман өмнө нь Украйнд хожигдож үзээгүй. (2 хожиж, 3 тэнцсэн) Тэдний сүүлийн 2 тоглолтод нийт 11 гоол орсон бөгөөд герман 7 гоол,Украйн 4 гоол хийсэн байна. Тэд анх удаагаа томоохон тэмцээнд хоорондоо учраа таарч буй нь энэ юм. Герман 12 дахь удаагаа энэ тэмцээнд оролцож байгаа нь бусад багаасаа хамгийн олон оролцсон тохиолдол юм. Тэд 3 удаа түрүүлж байсан(1972, 1980, 1996онуудад) нь Испанитай адилхан үзүүлэлт болж байна. Герман европын аваргын сүүлийн 9 тоглолтын 7 тоглолтод хожиж, 2008 оны тэмцээний финальд Испанид, 2012 оны тэмцээний шөвгийн 4-т Италид хожигдсон билээ. Жоакким Лов нь шигшээ багаа удирдаж, ЕАШТ-ий 11 тоглолтонд оролцсон нь дасгалжуулагчдаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Герман ЕАШТ-ий нээлтийн тоглолтод хожигдож үзээгүй бөгөөд 6 хожиж, 5 тэнцэж байсан.

Украйн

Украйны шигшээгийн туслах дасгалжуулагч, домогт тоглогч Андрей Шевченко Германы шигшээ багийн танигдаагүй арын 4 хамгаалагч өөрсдийнх нь хожилд нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. Тэр хэлэхдээ "Украйны шигшээ баг сайн бүрэлдэж, хөгжсөн баг. Германы шигшээ бидэнтэй тоглоход амаргүй гэдгийг мэдэж байгаа. Бидэнд дээд зэрэглэлийн Андрэй Ярмиленко, Евхен Конаплянко гэх мэт тоглогчид байгаа. Манай баг хэсгээсээ гарна гэж бодож байна. Олександр Зинченко бол яалтчгүй маш ирээдүйтэй тоглогч. Түүний хэр их өсөн дэвжих нь өөрт олдсон боломжийг хэрхэн ашиглахаас шалтгаална.

Виктор Коваленко бол бас нэгэн ирээдүйтэй залуу тоглогч гэдгийг өнгөрсөн жилийн Шахтер Донетск багт хэрхэн тоглосноос нь харж болно. Би түүнийг Францад амжилттай тоглоно гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьжээ. Артем Кравитз болон Олех Хусеев хоёулаа бага зэргийн бэртэл гэмтлээс болж тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Энэ удаагийн тэмцээн Украйны хувьд 2 дахь ЕАШТ юм. Тэд өмнө нь хэсгээсээ гарч байгаагүй бөгөөд уг тэмцээнд гоолдож байсан тоглогч бол Андрэй Шевченко юм. Тэр 2 гоол хийж байжээ. Украйны дасгалжуулагч Михаело Фомемко нь багаа анх удаагаа дасгалжуулж, томоохон тэмцээнд орж буй нь энэ бөгөөд тоглогчийн хувиар ЗХУ-ын багт 24 тоглолтод оролцож байсан юм.

  Английн “Skysports”-ын экспэртүүд уг тоглолтыг 1-1ээр тэнцэнэ гэж сонирхолтойгоор таамаглажээ.

Бэлтгэсэн: У.Тэмүүжин





Нийтэлсэн: Э.Болор

Герман- Украйн тоглолтын өмнө...  
Үзсэн: 2525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй