
Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг өчигдөр үл мэдэх зэвсэгт этгээдүүд нийслэл Триполи хот дахь сууцнаас нь барьцаалсан байна.
Тэрээр олон улсад хандан тус улсын хилээр орж ирж буй зэвсгийн урсгалыг зогсоож, зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн мэдэгдэл хийсэн. Мөн Муаммар Гаддафиг төрийн эрхээс зайлуулснаас хойш Ливид зэвсгийн хяналт суларч, хүссэн хүн бүр зэвсэг эзэмших болсноор халдлага, үймээн гарах нь ихэсч, исламын зэвсэгт босогчид болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн тоо нэмэгдсээр буйг мэдэгдэж байжээ.
Али Зейданыг барьцаалжээ | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.