Шууд Chart

Монгол Европын харилцаа холбоо сайжирч байна

2013-10-11 11:08:48

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Европын Холбооны гишүүн орнууд болон Бээжин хотоос Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын Холбооны гишүүн 24 орны Элчин сайд нарт  оролцлоо. Сайд Н.Батбаяр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлууд, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм. 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Монгол Европын харилцаа холбоо сайжирч байна  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй