
Хяналтын камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж эхэлснээс хойш 425 иргэнд “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан бүртгэлтэй хаяг руу нь торгуулийн хуудас хүргүүлжээ.
Энэ оны наймдугаар сарын 1-нээс Замын Хөдөлгөөний удирдлагын төвөөс дээрх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаж, торгуулийн хуудас хүлээж авсан иргэдийн 61 хувь нь төлбөрөө барагдуулжээ.
Нийт 452 иргэн зөрчил гаргасны 186 нь гэрэл дохио зөрчсөн, 266 нь хурд хэтрүүлсэн аж. Зөрчил гаргасан иргэд Монгол Улсын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаах ёстой
452 иргэнд торгууль ногдуулжээ | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.