Шууд Chart

Нийслэлд гал түймрийн дуудлага ихэссээр байна

2013-10-11 12:57:02

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны хажуу дахь хогийн цэг шатаж иргэдэд аюул учруулж болзошгүй нөхцөл үүссэн байна. НОБГ-ын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраасан ч хог шатсан дуудлага буурахгүй байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа.

Түүнчлэн хог хаягдлыг хуримтлагдахаас сэргийлж, хогийг цаг тухайд нь ачиж зайлуулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад мэдэгдсэн байна.
Мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатсан хэрэг гарчээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Нийслэлд гал түймрийн дуудлага ихэссээр байна   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй