Шууд Chart

Хэнтийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталлаа

2016-07-18 14:17:29

Өнгөрсөн сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн Хэнтий аймгийн шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Түннчлэн тус хурлаар аймгийн засаг даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталжээ.

Наваансамдан Ганбямба нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат бөгөөд 1980 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч мэргэжлээр, 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, одоогоор Хэнтий аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй нэгэн юм.

Нийтэлсэн: Э.Болор

Хэнтийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох шийдвэрийг баталлаа  
Үзсэн: 1993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй