Өчигдөр буюу энэ сарын 12-нд эхэлсэн жүдо бөхийн хамгийн хүнд жин болох эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдаан дуусч, аваргуудаа тодруулснаар энэ удаагийн олимпийн наадмын жүдогийн төрөл өндөрлөж байна.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд алтан медалийг Францын олимпийн багийн тугч, олимпийн аварга, олимпийн хүрэл медальт, дэлхийн 9, Европийн 5 удаагийн аварга Тедди Ринер хүртэж, дархлагдсан аварга гэдгээ дахин нотоллоо.
Түүний хувьд алтан медалийн төлөө спорт сонирхогчдын таамаглаж байсанчилан Япон улсын жүдоч Харасава Хисоёожитой анх удаа учраа таарч ялсан бол хүрэл медалийн эздээр Израйлийн бөх Сассан Ор, Бразилийн бөх Рафаэль Силва нар шалгарсан юм.
Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд барилдсан хүчит бөхчүүдийн аваргаар Францын тамирчин Эмилие Андиол шалгарсан бол мөнгөн медалийг Кубын бөх Ортис Идализ, хүрэл медалиудыг БНХАУ, Японы тамирчид хүртлээ.
Рио 2016: Францын жүдочид хүнд жингийн хос алтан медалийг хүртлээ /Бичлэг/ | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.