Шууд Chart

Азийн гимнастикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2025-08-09 09:01:11

Монголын гимнастикийн холбоо Азийн гимнастикийн холбоотой хамтран “Паркоур гимнастикийн Ази тивийн олон улсын дасгалжуулагчийн сургалт”-ыг зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтын экспертээр БНСУ-ын иргэн, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны дэд ерөнхийлөгч Ким Жихо ажиллаж байгаа юм.

Түүнийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган хүлээн авч уулзан гимнастикийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны Алтан медалиар шагналаа. Энэхүү сургалтад Йордан Улсаас 3 дасгалжуулагч, Монгол Улсын 17 дасгалжуулагч, тамирчин нийлсэн 21 хүн хамрагдаж байна.

“Паркоур” гимнастик гэдэг нь их хотын гимнастик буюу “Урбан” гимнастик юм.


Азийн гимнастикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй