
Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн хоёр багийн 8 сурагч оролцсон. Нийт 61 улсын 284 сурагч хоёр өдрийн туршид машин сургалт, хиймэл оюуны 6 бодлогыг бодож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Тэмцээний хоёр өдрийн нийлбэр оноогоор сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан бол сурагч Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медалийн болзол хангасан байна.
Энэ удаагийн олимпиадын оролцогчид хоёр дахин нэмэгдэж мэдээлэл зүй зэрэг олон жил зохиогдож буй олимпиадын хэмжээнд хоёр жилийн хугацаанд хүрсэн байна. Түүнчлэн тооцооллын дэд бүтэц буюу GPU-г хэрхэн үр бүтээлтэй ашиглах нь оролцогчдын ур чадварыг ихээхэн сорьж байв.
Түүнчлэн олимпиадын хүрээнд БНХАУ-ын технологи, шинжлэх ухааны паркуудаар зочилж, Цинхуа, Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн илтгэлийг сонирхжээ.
Олимпиадын сүүлийн өдөр олон улсын 40 орчим их сургууль, технологийн компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Олимпиадад оролцогчид дан ганц бодлого бодохоос гадна олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож хэрхэн амьдралд тулгардаг асуудлуудыг шийддэг талаар мэдлэгтэй болжээ.
Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас Ч.Ирмүүн, С.Хангэрэл нар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.