
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойтой холбогдуулан “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ.
Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.
Уг үйл ажиллагаанд Монгол улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, СГЗ яруу найрагч Д.Цоодол тэргүүтэй зохиолчид зочилсон байна.
Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгууллаа | ||
Үзсэн: 2141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.