
Жил бүр болдог Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулган болон дагалдах хурлуудад МҮОНРТ идэвхитэй оролцдог уламжлалтай. Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын мэргэжлийн энэ холбоо Олимп, Азийн тоглолтууд болон бусад олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдийн эрхийг гишүүн орнууддаа авч өгөхөд зуучилдаг, сургалт зохион байгуулдаг, мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлдэг юм. Энэ жилийн хурал, чуулган Индонезийн Бали аралд болж байгаа бөгөөд 10 хоног үргэлжилнэ.
Энэхүү хурал, чуулганы 10 хурлын наймд нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь оролцож, дөрвөн хуралдаанд илтгэл тавьж, танмлцуулга хийх юм. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь “Риогийн Олимпыг хэрхэн дамжуулсан” талаарх тайлан илтгэл юм. Энэ хүү тайлан хэр сайн байж, гишүүдийн анхаарлыг татажчадна 2018 оны өвлийн олимп, 2020 оны Токиогийн олимпын эрхийг авахад дөхөм болох юм. Өнөөдрийн байдлаар “ABU Program Bureau meeting” хурал болж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэл хүргэх болно.



ABU-ийн Ерөнхий чуулган болон дагалдах хурлууд эхэллээ | ||
Үзсэн: 1640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.