Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг удирдах туршлага солилцож байна

2016-10-26 11:02:17

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар гамшгийн эрсдэлийг удирдах орон нутгийн тэргүүн туршлага” сэдэвт Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын туршлага солилцох уулзалт энэ сарын 22-28-ны өдрүүдэд Колумбын Бүгд Найрамдах улсын Богота, Манилази, Момпокс хотноо явагдаж байна. Тус уулзалтад  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд нар оролцож байгаа юм. 

Колумб улс болон Монгол, Тайланд, Индонези, Филлипин, Вьетнам улсын гамшгийн эрсдэлийн менежмент хариуцсан болон түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож буй тус уулзалтаар туршлага солилцохоос гадна цаашид Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын хооронд гамшгийн эрсдэлийг буурууулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэвшилтэд, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.



Нийтэлсэн: Э.Болор

Гамшгийн эрсдэлийг удирдах туршлага солилцож байна  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй